Л. Оюун-Эрдэнэ: Авлигатай холбоотой асуудалд ахиц гарахгүй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10: 00 цагт эхэллээ.Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлыг жагсаалтыг танилцуулав. Үүний дараа чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар гишүүд байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:Монгол орны нийгэм эдийн засгийн байдал, валютийн ханш, бензиний үнийг өсөлтийг яаралтай хэлэлцэхгүй юм уу. Өнөөдрийн хэлэлцэх асуудлыг жагсаалтыг харахад үүнтэй холбоотой асуудал алга.Яг нэг жилийн өмнө Улаанбаатар хотын утаатай холбоотой асуудлыг ярьж байсан. УИХ-аас томилсон. Засгийн газраас ямар арга хэмжээ авч байгаа нь тодорхойгүй байна.Энэ жилийн төсөвт 54 тэрбум төгрөгөөр айлуудын янданд шүүлтүүр тавина гэж төсөвлөсөн байсан.ямар тооцоо судалгаан дээр үндэслэсэн юм. Цаашлаад цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил хаана, ямар шатандаа явч байгааг тодруулмаар байна.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:Эдийн засаг эрчимжиж байгаа тухай ярьж байна. Гэвч авлигатай холбоотой асуудалд ахиц гарахгүй байна.60 тэрбумын асуудлаар нийтийн сонсгол хийх гэхээр прокурор тухайлсан хэргээр нийтийн сонсгол хийж болохгүй гэх юм. Уг нь бол нийтийн сонсголын тухай хуулийн үзэл баримтлал нь тухайлсан хэрэгтэй холбоотой асуудлыг олон талаас нь ярилцах юм билээ.

Ээлжит бус чуулган хуралдуулж чадсангүй. Гэхдээ нэг боломж байгаа. Энэ намрын чуулганаар улс төрийн намуудын тухай, үндсэн хуультай холбоотой том асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнээс өмнө Улсын ерөнхий прокурорын тайланг энэ сард багтааж сонсох хуулийн боломж байгаа. Үүнийг сонссоны дараа бусад хуулиудаа ярилцвал арай илүү үр дүнтэй юм бишүү гэдэг санал байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:Эрдэнэт үйлдвэрийн 51 хувьтай холбоотой, өр төлбөр, хариуцлагатай холбоотой асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьсан. Үүний хариу нь ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын гарын үсэгтэй ирсэн. Үүнийг УИХ-ын чуулган дээр сонсмоор байна. Арбитрын шүүх дээр биднийг 98 сая долларыг төл гэсэн шийдвэр гаргасан байгаа. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авсан УИХ-ын тогтоолыг хэлэлцмээр байна.

УИХ-ын гишүүн Л.Болд: УИХ-ын Тамгын газар УИХ-ын ажлыг дампууруулаад дууслаа. Хэлэлцэх асуудлыг жагсаалт бидэнд өгдөг. Бид үүнд бэлдэж орж ирдэг. Гэтэл УИХ-ын дарга бидэнд байгаа жагсаалтаас хоёр дахин урт жагсаалт уншиж байна.Тийм болохоор гишүүд өнөөдрийн хэлэлцэх асуудалд ямар ч бэлтгэлгүй сууж байна.Хэлэлцэх асуудалд байгааг хэн гэдэг гишүүний ямар асуулгад хариулах гэж байгааг тодорхой болгомоор байна. Энэ оны гуравдугаар сарын 28-нд Олон улсын парламентын холбооноос гарсан С.Зоригийн аллагатай холбоотой тогтоол бий. Үүнтэй холбогдуулж Хууль зүйн байнгын хороо хуралдсан.

Энэ дүгнэлтэд

1. Тусгай хяналтын дэд хороонд нууцтай холбоотой асуудлаар нь дүгнэлт гарга

2. Улсын ерөнхий прокурорын мэдээллийг сонсгоё гэсэн

3. УИХ түр хороо байгуулах гэсэн асуудлуудыг дүгнэлтдээ тусгасан. Энэ асуудлыг хэлэлцмээр байна.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор хүний эрх зөрчигдөж байгаа асуудлаар Их хурлын дарга та өөрөө санаачилга гаргах ёстой. Монголын иргэд шорон гянданд хатаад байх юм уу. Аль болох зайлсхийгээд байх юм.Шийтгүүлсэн гурван хүн нь алуурчид биш гэж Б.Булганы ярьсныг Улсын Ерөнхий Прокурор чинь ярьчихсан байна шүү дээ.С.Зоригийн аллагын хэрэгтэй холбоотойгоор хүний эрх ноцтой зөрчигдөж байгааг Олон Улсын Парламентийн холбооноос хүртэл дүгнэлт гаргачихаад байна. Ингэж байхад УИХ-ын дарга та бултаад байлгүй өөрийн биеэр анхааралдаа авах хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүдийн байр сууриа илэрхийлсний дараа Үндсэн хуулийн Цэцийн 2018 оны аравдугаар дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ.

Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг Цэцийн гишүүн Д.Солонго танилцууллаа. УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байна.

Санал болгох мэдээ

Өнөөдрийг хүртэл та ямар будаа идэж байснаа мэдэх үү?

-Цагаан будааг тариалах процесст дэвшилтэд технологийг нэвтрүүлжээ- Манай улсад хүнсний аюулгүй байдал, чанарын асуудал сүүлийн …