Хөшигийн хөндийн нисэх буудалд зорчигчийн урьдчилсан мэдээллийн систем нэвтрүүлнэ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зорчигчийн урьдчилсан мэдээллийн дэвшилтэт систем /APP/-ийг Олон улсын шинэ нисэх буудалд нэвтрүүлэхээр болов.

Энэ нь хилийн хяналт, шалгалтыг боловсронгуй болгох, төрийн байгууллагууд мэдээллээ шуурхай солилцох, терроризмтэй тэмцэх үндэсний чадавхийг бэхжүүлэх зорилготой юм.

Урьдчилсан систем нь тухайн зорчигч тийз худалдан авсан, бүртгэл хийлгэсэн даруйд мэдээллийг нь Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа этгээдийн жагсаалт, нисч болохгүй-анхаарах зорчигчдын мэдээллийн болон виз, бусад мэдээллийн сангаас хайн, дүнг нь тухайн улсын хууль, хяналтын байгууллагад гурван секундын дотор илгээдэг байна. Энэ системийг дэлхийн 70 гаруй орон нэвтрүүлжээ.

Санал болгох мэдээ

Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадамд УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн мэндчилгээг танилцууллаа

Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалангаас Увс аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд …