Сирийн 100 мянган дүрвэгч эх орондоо эргэн ирнэ

Энэ оны эцэс гэхэд эх орон руугаа буцсан Сирийн дүрвэгчдийн тоо 100 мянгад хүрнэ гэж Ливаны Аюулгүй байдлын ерөнхий газрын дарга Аббас Ибрахим мягмар гарагт мэдэгдсэн байна.

Ливанд хууль бусаар оршин суудаг Сирийн дүрвэгчдийн нутаг буцах явцыг түргэсгэхийн тулд тус улсын Аюулгүй байдлын ерөнхий газар НҮБ-ын Дүрвэгчдийн байгууллагатай хамтран дүрвэгчдэд сайн дураараа нутаг буцахыг уриалж, аюулгүй байдлын баталгаа гаргаж өгч байгаагийн зэрэгцээ хэрэгтэй тусламж дэмжлэгийг үзүүлж байгаа ажээ. Мөн нутаг буцах хүсэлтэй иргэдийг бүртгэх төв байгуулах Хезболла намын санаачлагыг А.Ибрахим ихээхэн сайшаажээ.

Ливан улсад Сирийн 1 сая гаруй дүрвэгч бүртгэлтэй байдаг гэж НҮБ-ын Дүрвэгчдийн байгууллагаас мэдээлсэн бол тус улсын засгийн газрын тооцоолсноор, Ливан дахь дүрвэгчдийн тоо 1.5 саяд хүрсэн байна.

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …