“Нууцын эрэлд” хүүхдийн жүжиг үзэгчдийн хүртээл болно

“Урлагийн хот-Улаанбаатар” төслийн хүрээнд Н.Мандалын зохиол “Нууцын эрэлд” хүүхдийн жүжгийг энэ сарын 26-наас эхлэн Улсын Хүүхэлдэйн театрын тайзнаа үзэгчид, хүүхэд багачуудад толилуулна.

Энэхүү жүжиг нь Монгол ардын мартагдаж буй соёлын өв болох оньсого, тааврыг түгээн дэлгэрүүлэх, уламжлуулан үлдээх зорилгоор бичсэн төдийгүй Нийслэлийн Соёл, урлагийн газраас хэрэгжүүлж буй уг төслийн хүрээнд хүүхдэд зориулсан “Шилдэг зохиол” шагналыг хүртсэн юм.

Дашрамд дуулгахад “Урлагийн хот-Улаанбаатар” төслийн санаачлагчаар Нийслэлийн Соёл, урлагийн газар, сэнхүүжүүлэгчээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хэрэгжүүлэгчээр Монгол Улсын Хүүхэлдэйн Театр, хамтран ажиллагчаар Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, 9 дүүргийн Засаг даргын тамгын газар ажиллаж байгаа юм.

Санал болгох мэдээ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын …