Фань Бинбин 70 сая доллараар торгуулна

Хятадын нэрт жүжигчин Фань Бинбин татвараас зайлсхийсэн тул 70 сая доллараар торгуулах шийтгэл хүлээжээ. Жүжигчин бүсгүй татварын албанд 255 сая юань буюу 37 сая долларын өртэй хэдий ч 479 сая юань буюу 69,74 сая доллараар торгуулахаар болжээ.
Энэ оны долоодугаар сарын 01-нээс хойш олон нийтэд харагдаагүй Фань Бинбин Weibo олон нийтийн сүлжээнд шүтэн бишрэгчдэдээ хандсан захидал бичжээ. Тэрхүү захидалд жүжигчин эмэгтэй өөрийг нь хайрладаг хүмүүсийн итгэл найдварыг алдсан, үүндээ ихэд сэтгэлээр унаж байгаагаа мэдэгдсэн байна. Фань Бинбин АНУ-аас орогнол хүсэж байсан билээ.
Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. зочин says

    манай урлагыхан ялгаагүй орлогоо худал мэдүүлэх нуун дарагдуулах гэх мэтээр мөнгө угааж байгаа ойлгомжтой .Соёл урлагынхан бол тэр чигээрээ оюуны хулгайчид

Reply To зочин
Cancel Reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.