Арьсанд тэжээл өгч, сэвх болон нөсөө толбо бүдгэрүүлэх маск

Хятад ардын уламжлалт гурван орцтой маск нь нүүрний арьсанд гүн чийгшил, тэжээл өгч, арьсан дээрх элдэв сэвх, нөсөө толбыг бүдгэрүүлэх ач тустай.
Орц:
1 цайны халбага зөгийн бал /шингэн байх тусмаа үр дүнтэй/,
1 цайны халбага крахмал,
1 цайны халбага давс.
Бэлтгэх арга:
Зөгийн бал, крахмалаа цагаан өнгөтэй болтол сайтар хутгана. Дээрээс нь сайтар жижиглэсэн далайн давсаа /хүнсэнд хэрэглэдэг энгийн йоджуулсан давсаар орлуулж болно/ сайтар хутгана.
Хэрэв таны арьс хэт мэдрэмтгий, хуурай бол маскандаа 1 цайны халбага сүү нэмээрэй.
Хэрэглэх заавар:
Нэг удаад бэлтгэсэн маскаа нүүрэндээ бүхэлд нь түрхэнэ. Нимгэн давхаргаар бэлтгэсэн маскаа дуустал түрхэнэ.
Маскаа нүүрэндээ түрхээд 25 минут болсны дараа угаана.
Хэрэв маск харшил өгч, загатнах, хорсох зэрэг шинж тэмдэг илэрвэл маскаа шууд усаар угаагаарай.

Үр дүнд хүрэхийн тулд энэхүү маскийг 20 хоногийн турш, өнжөөд нэг хэрэглээрэй.Энэхүү маск нь арьсыг чангалж, эрүүл, өнгөлөг, толигор болгоно.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …