Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авна

Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор батлагдсан “Хөгжмийн том хэлбэрийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам” -ын дагуу энэ онд туурвисан бүтээлийг энэ сарын 01-22-ныг хүртэлх хугацаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл, урлагийн газарт хүлээн авч шалгаруулан улсын санд худалдан авна.

Бүтээл нь хөгжмийн зохиолчийн сүүлийн 3 жилд туурвисан хөгжмийн жижиг хэлбэрийн бүтээл болох дуу, дууны аяз, найруулга зэргээс бусад бүрэн хэмжээний бүтээл /хөгжмийн том хэлбэрийн бүтээл/ байна. Бүтээл нь жил бүр зохиогддог “Алтан намар” мэргэжлийн хөгжмийн наадамд шалгарсан, мэргэжлийн урлагийн байгууллагын тайзнаа тоглогдсон байна. Зохиогч улсын санд худалдах бүтээлээ /клавир, партитурын гар бичмэл буюу эх хувь/ дараах материалын хамт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газарт ирүүлнэ: Үүнд: Улсын санд бүтээлээ худалдах тухай хүсэлт, өргөдөл, бүтээлийн тухай товч танилцуулга, бүтээлийн үнэлгээ, уг бүтээлийн талаар гарсан 2-оос доошгүй судалгаа, шүүмж болон сонин хэвлэлд гарсан нийтлэл, мэргэжлийн урлагийн байгууллагын тайзнаа тоглогдсон тухай тодорхойлолт; тоглолтын үеэр сонирхогчийн болон мэргэжлийн түвшинд хийгдсэн аудио, видео бичлэг багтана.

Бүтээлийг энэ сарын 01-22-ныг хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын II дугаар байр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар. 128 тоот өрөөнд ажлын өдрүүдэд 09:00-17:30 цагийн хооронд хүлээн авна.

Санал болгох мэдээ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын …