”Mongolian Academy awards”-ын шилдгээр Байтаг Богд кино шалгарлаа

Монголын Үндэсний кино урлагийн академиас зохион байгуулдаг “Mongolian Academy awards-2018” наадмын шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагаа өчигдөр “Зайсан Хилл” цогцолборт болж, шилдгүүдээ тодрууллаа.

“Mongolian Academy awards-2018” наадмаас МУГЖ О. Бат-Өлзийгийн зохиол, түүний хүү Б.Тамир нарын хамтын бүтээл “Байтаг Богд” уран сайхны кино шилдгийн шилдэг бүтээлээр шалгарлаа.

Тус киноны найруулагч Б.Тамир”Найзууддаа би зураг эхлэхийн өмнө дандаа “Би гэж байхгүй. Бид гэж байдаг” гэж дандаа хэлдэг. “Фантастик”-ийнхаа жүжигчид, найзууддаа баярлалаа. Яагаад гэвэл миний нүдэн дээр та нар маань их өөрчлөгдөж байгаа шүү” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

 

 

 

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …