Яагаад UNFRIEND гэж?

Сүүлийн үед цахим орчноор залилан хийх, дарамтлах, садар самуунд уруу татах зэрэг гэмт хэргүүд гарч байгаа. Үүнээс үүдэн ЦЕГ-аас цахим гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэсэн асуудлын хүрээнд “Unfriend хөдөлгөөн”-ийг өрнүүлж байна.

Монгол улсын хэмжээнд интернет хэрэглэгчийн тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байгаа юм. 2017 оны байдлаар цахим орчинд 299 гэмт хэрэг бүртгэгдсэн бол 2018 оны эхний хагас жилийн байдлаар 279 гэмт бүртгэгджээ. Үүнээс 94 хувь нь залилан, 2.5 хувь нь сүлжээний гэмт хэрэг, 0.7 хувь нь бусдын нууцад халдах, 1.4 хувь нь садар самуунтай холбоотой гэмт хэргүүд үйлдэгдсэн байна.

Тиймээс ЦЕГ 2018 оны 9-р сарын 05-наас цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Unfriend хөдөлгөөн” арга хэмжээг өрнүүлж, 1 сарын хугацаанд  зохион байгуулж байна. Тус арга хэмжээний үеэр цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нөлөөлөх, мэдээлэл хийх, зөвлөгөө өгөх гэх мэт олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж, хэрэгжүүлж байна.

Мөн Фейсбүүк цахим орчинд “Хар жагсаалт” бүлгэмийг шинээр нээж нийгмийн сөрөг мэдээ мэдээлэл, садар самуун зүйлийг фэйсбүүк компанид Report хийж мэдэгдсэнээр олон удаагийн гомдол, саналаар устгагдах боломж бүрдэх юм. Та бас энэхүү хөдөлгөөнд нэгдэж, зураггүй, тодорхой нэр хаяггүй, “найз” байвал unfriend хийж өөрийгөө болон бусдыг болзошгүй гэмт халдлагаас урьдчилан сэргийлнэ үү.

Санал болгох мэдээ

Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хаслаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах …