Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 80 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал боллоо

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас ХУД-ийн ЗДТГ, тус дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран өнөөдөр “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 80 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал-2018” арга хэмжээг Нийслэлийн иргэний танхимд зохион байгууллаа.

НЭМГ нь харьяа эрүүл мэндийн байгууллагаас шалгарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хэлэлцэх зорилгоор эрдэм шинжилгээний онол практикийн хурлыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн хурал нь НЭМГ-ын 80 жилийн ойн баярыг тохиолдуулан зохион байгуулснаараа онцлог юм.

Мөн эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлууд болон нас баралт өндөр байгаа өвчин эмгэгийг тэргүүлэх чиглэл болгон тодорхойлж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хийж, нотолгоонд тулгуурласан нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх зорилтын дагуу харьяа эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтэн, судлаач нарын  чадамжийг сайжруулж, дэмжих ажлын хүрээнд шилдэг илтгэл болон ханын илтгэлийг шалгарууллаа.

ШИЛДЭГ ИЛТГЭЛ:

Нэгдүгээр байр: Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч Ё.Бумдарь “M2BPGi өвөрмөц уургийг цусны ийлдсэнд тодорхойлсон судалгаа”

Хоёрдугаар байр: Нийслэлийн Өргөө амаржих газрын Бодлого төлөвлөлт хариуцсан дарга Д.Наранцацралт “Кесар мэс заслын дараах үхжлийн шалтгаан ба антибиотик мэдрэг чанарыг тодорхойлсон үр дүн”

Гуравдугаар байр: Нийслэлийн Хүрээ амаржих газрын нярайн их эмч Г.Аюуш “Хүрээ амаржих газарт хийгдсэн сурфактант эмчилгээний үр дүнг тооцсон нь”

Шүүгчдийн нэрэмжит шагнал: Баянгол дүүргийн “Учрахуй” өрхийн эрүүл мэндийн төвийн эмч Э.Долгорсүрэн “Билискейн аппликкейшн ашиглаж нярайн шарлалтыг хэмжсэн дүн”

ХАНЫН ИЛТГЭЛ:

Нэгдүгээр байр: Нийслэлийн түргэн тусламжийн төв – Л.Тамир “НТТТ-ийн Баянзүрх дүүргийн хүүхдийн дуудлагын хуудсанд хийсэн тархалт, давтамж, эрсдэлт хүчин зүйлийн судалгаа”

Хоёрдугаар байр: Баянзүрх эмнэлгийн ерөнхий эмч Л.Баярцэцэг “Баянзүрх эмнэлгийн 2014, 2015, 2016 оны хоног болоогүй нас барсан тохиолдолд амилуулах суурь болон лавшруулсан тусламж үзүүлсэн байдлын судалгаа”

Дашрамд дурдахад, Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогод “Эрүүл мэндийн салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын санхүүжилтийг нэмэгдүүлэх, салбарын инноваци, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тэргүүлэх чиглэлийг тодорхойлж, судалгааны ажлын үр дүнг практикт өргөнөөр нэвтрүүлэх” гэж тусгасан байдаг. Энэхүү дагуу 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар баталсан “Нийслэлийн эрүүл мэнд” дэд хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн эрүүл мэндийн бодлого, түүний төлөвлөлт хэрэгжилтийг шинжлэх ухааны үндэслэл, зөвлөмжөөр хангах зорилгоор эрдэм шинжилгээ болон судалгааны ажлыг дэмжин ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Санал болгох мэдээ

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо

НИТХ-ын ээлжит XXII хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авах тогтоолыг баталж, …