Чөлөөт бөхийн тамирчид Кемеровог зорилоо

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Шахтерская Слава” буюу “Уурхайчдын цом” олон улсын тэмцээн есдүгээр сарын 21-23-нд ОХУ-ын Кемеровод болно. 2013 оноос хойш зохион байгуулагдаж эхэлсэн тус тэмцээнд манай улсаас 57 кг-ын жинд ОУХМ З.Занабазар (ҮБТДС, Арслан), 61 кг-д спортын мастер А.Мөнх-Эрдэнэ (ҮБТДС, Хасу-Мегастарс), 70 кг-д ОУХМ Э.Тэмүүлэн (ҮБТДС, Хасу-Мегастарс), спортын мастер Б.Өсөхбаяр (Аварга), 74 кг-д спортын мастер З.Сумъяабазар (МҮИС, Хангарьд) гэсэн таван тамирчин оролцохоор өнөөдөр өглөө эх орноосоо мордов.

Дасгалжуулагчаар ҮБТДС-ийн багш, Монголын оюутны шигшээ багийн дасгалжуулагч Цэрэндалайн Баярсайхан, шүүгчээр олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар нар хамт явсан юм.
Тэмцээний аваргууд 100, мөнгө 60, хүрэл медальтанг 30 мянган рублиар байлахаас гадна “Шахтерская Слава”-д түрүүлсэн гадаадын нэг бөхийг 585 сорьцын алтаар шагнана.

 

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …