Mandatory Credit: Photo by Robin Utrecht/REX/Shutterstock (9884228ad) The Dalai Lama and Richard Gere Dalai Lama visit to the Netherlands - 16 Sep 2018 The lecture is in the context of thirty years of International Campaign for Tibet.

Далай лам Ричард Гирийн хүүхдийг адислажээ

 

Холливудын жүжигчин Ричард Гир эхнэрийнхээ хамт бурхны шашны тэргүүн XIV Далай ламтай уулзжээ. Тэд Далай ламыг Нидерландад айлчлах үеэр уулзсан аж. Энэ үеэр Далай лам жүжигчний удахгүй мэндлэх хүүхдэд ерөөл хайрлаж, адисалсан байна.


Өдгөө 68 настай Ричард Гирийн гэргий 35 настай  Испанийн сэтгүүлч Алехандра Сильватай өнгөрсөн дөрөвдүгээр сард  гэрлэсэн юм. Харин өнгөрсөн наймдугаар сард түүний эхнэр хөл хүнд гэдгээ олон нийтэд зарласан билээ.

Ричард Гир, Алехандра нар Испанийн Hola сэтгүүлд ярилцлага өгч, хуримын зургаа татуулсан байна. Тэрбээр “Би энэ дэлхийн хамгийн жаргалтай хүн. Миний эхнэр Алехандра ухаалаг, сайхан, хөгжилтэй бүсгүй” гэж ярьсан бол залуу бүсгүй нөхөртөө маш их хайртайгаа хэлж, Ричардыг их романтик хүн гэж тодорхойлжээ.

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …