НӨАТ-ын азтан маргааш тодорно

НӨАТ-ын урамшууллын 2018 оны наймдугаар сарын сугалааны тохирол энэ сарын 16-ны ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2018 оны наймдугаар сарын 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны есдүгээр сарын 15-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Өнгөрсөн сарын тохирлоор 50 мянган төгрөгийн азтан 18327, 200 мянган төгрөгийн азтан 1827, нэг сая төгрөгийн азтан 176, 5 сая төгрөгийн азтан 24, нийт 20354 иргэн азтан болсон юм.

Харин супер шагналын эзэн тодроогүй билээ. Тиймээс та бүхэн наймдугаар сарын худалдан авалтын баримтаа заасан хугацаанд бүртгүүлж, азтан болоорой.

Санал болгох мэдээ

Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа

НИТХ-ын ээлжит XXII хуралдаан болж байна. Хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга …