Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авна

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Монголын Уран зургийн галерей хамтран Засгийн газрын 2006 оны 115 дугаар тогтоолоор баталсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах журам”-ын дагуу 2018 оны дүрслэх урлагийн шилдэг бүтээлийн үзэсгэлэн болон шалгаруулалтыг энэ сарын 27-ноос ирэх сарын 12-ны өдрийг хүртэл Монголын Уран зургийн галерейд зохион байгуулахаар боллоо.

Үзэсгэлэнд оролцох уран бүтээлчдийн бүтээлийг 2018 оны 09 дүгээр сарын 17-ний өдрөөс 21-нийг хүртэл Монголын Уран зургийн галерейн байранд бүртгэн авна.

Улсын санд худалдан авах бүтээлд тавигдах шаардлага

– Дүрслэх урлагийн бүтээл нь уран бүтээлчийн сүүлийн 3 жилд туурвисан бүтээл байна.
– Бүтээл нь нийтийн хүртээл болсон, орчин үеийн дүрслэх урлагийн хөгжлийн ололт, чиг хандлага, үзэл баримтлалыг илэрхийлсэн, ур чадварын өндөр түвшинд болон материал, технологийн хувьд чанартай хийгдсэн, музей, галерейн сан хөмрөгт хадгалах, дэлгэн үзүүлэх боломжтой байвал зохино.
-Бүтээл нь олон улсын үзэсгэлэнд шилэгдэн оролцсон болон шагнал хүртсэн бол гэрчлэх бичиг баримтыг хавсаргасан байна.
-Дүрслэх урлагийн бүтээл /хөшөө дурсгалын цогцолбор, тайз, дэлгэц, монументалын чимэглэлийн ажлаас бусад/
-Бүтээлийн хэмжээ болон сэдэв чөлөөтэй.
– Өмнө нь хуулбарлагдаагүй эх бүтээл байх
– Бүтээл нь нойтон бус байх, эскиз загварын болон хэврэг материал /гипс, шавар, хөөс, шил/-аар хийгдээгүй байх.
– Бүтээлийн гадуур, дотуур жааз чанарын шаардлага хангасан байх /ар талдаа өлгөх өлгүүр, дэгээтэй/
-Уран бүтээлчийн өөрийн танилцуулга, товч намтар, уран бүтээлийн тайлбарыг ирүүлэх бөгөөд нэг уран бүтээлчийн 2 бүтээл оролцож болно.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …