“Рашаан хад” баримтат кино Болгарт болсон наадмаас тусгай шагнал хүртжээ

Дэлхийн улс түмнүүдийн соёлын харилцааг хөгжүүлэх, славян ард түмний түүх, соёлыг түгээн дэлгэрүүлэх, олон улсын түвшинд кино урлагийг хөгжүүлэх зорилго бүхий Олон улсын телевиз, киноны “Славянски приказки” 6 дугаар наадам Софи хотод боллоо.

Кино наадамд 20 орчим орны кино найруулагч 120 гаруй баримтат болон уран сайхны киногоороо оролцсон байна.Тэргүүн шагналыг Болгарын найруулагч Ангел Бончевийн “Аврагч эмч” баримтат кино хүртэж, манай найруулагч Б.Баярын “Рашаан хад” баримтат кино наадмын “Алтан сарнай” тусгай шагнал хүртжээ. Найруулагч Б.Баяр кино наадмын үйл ажиллагаанд оролцоход тус улсад суугаа Монголын ЭСЯ-наас туслалцаа үзүүллээ гэж ГХЯ-наас мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …