Тайванийн баримтат кино наадам Монголд нээлтээ хийнэ

Монгол Улсын Улаанбаатар хотноо анх удаа зохиогдох гэж буй “Тайванийн баримтат кино наадам Монголд” арга хэмжээ есдүгээр сарын 18-наас 21-ний хооронд СУИС-ийн /хичээлийн IY байр/ Радио, телевиз, медиа урлагийн сургуулийн “Дебют” театрт зохиогдоно.

Энэ удаагийн баримтат кино наадмын үеэр “Яагаад бухимдахгүй байна вэ? /Зэрлэг сараана цэцэгсийн хөдөлгөөн/”, “Хайрт Тайвань минь”, “Хар баавгайн ой” зэрэг нийт долоон баримтат кино бүтээл үзэгчдийн хүртээл болно.

Энэ удаагийн баримтат киноны наадмын үеэр үзэгчдийн хүртээл болох бүтээлүүдээр дамжуулан, 1990 оноос хойших Тайванийн нийгэм, улс төрийн хөгжил, эдүгээг хүртэл тулгамдсан хэвээр буй байгаль орчин экологи хамгааллын салбарт нүүрлэж буй сорилт, бэрхшээлүүдийг үнэн бодитой, дэлгэрэнгүй, тодорхой байдлаар эдгээр баримтат кино, дэлгэцийн бүтээлд баримтжуулан, тусгахын сацуу эдгээр асуудлуудтай холбогдох эргэцүүлэл, бодролыг Монголын үзэгчидтэй хуваалцах, Монголын үзэгчдийн Тайвань болон тайваньчуудын талаархи ойлголтыг гүнзгийрүүлэн, хоёр орны кино уран бүтээлчдийн харилцан ойлголцолыг гүнзгийрүүлэн, илүү өргөн цар хүрээтэй харилцаа, хамтын ажиллагааг өрнүүлэхээр зорьж байгаа юм.

Энэхүү баримтат кино наадмыг үнэ төлбөргүй үзэж сонирхох боломжтой ба кино үзвэрийн тухай мэдээллийг https://www.facebook.com/events/244708963065074/  хаягаас авах боломжтой.

 

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …