Налайх дүүрэгт сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц барих төсөл нээлтээ хийлээ

Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос улс хоорондын тогтвортой хөгжил, хамтын ажиллагааны хүрээнд Налайх дүүрэгт байгаль орчинд ээлтэй эрчим хүчний эко хотхон байгуулах төсөл хэрэгжин, өнөөдөр ийнхүү төслийн салхин станцын  турбинаа босгох гэж байна.
Энэхүү үйл ажиллагаанд БНСУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд болон нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан болон төслийг гүйцэтгэгч тал болон дүүргийн удирдлагууд оролцож байна.
Хоёр орны эрчим хүчний яам хамтран ажиллах хүрээнд тус улсын засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламж /ODA/-ийн 100 хувийн санхүүжилтээр Налайх дүүрэгт хэрэгжиж буй “Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй хотхон байгуулах” төслийг Коспа консерциум гүйцэтгэж байгаа юм.
Төслийн хүрээнд нийт долоон  ширхэг салхин сэнс, нарыг дагаж эргэдэг энгийн нарны панелаас 34 хувь илүү нарны эрчим хүч нөөцөлдөг тус бүр нь 200 КВТ-ын хүчин чадалтай эко хотхоныг барьж байгуулах юм. Уг төслийг барьж байгуулан дүүрэгт 100 хувь хүлээлгэн өгөх бөгөөд Солонгост ажиллах хүчнийг сургаж дадлагажуулах юм. Энэ төсөл Налайх дүүрэгт хэрэгжсэнээр загвар бүхий нөхөн сэргээгдэх эрчим хүчний хотхон байгуулагдах, ажлын байр нэмэгдэх зэрэг давуу талуудтай юм.

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.