Нийслэлд төрийн 55 үйлчилгээг цахимжуулна

Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд энэ онд төрийн 55 үйлчилгээг цахимжуулна.Тодруулбал, 2018 онд нийслэлийн хэмжээнд төрийн үйлчилгээний шинэчлэлийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд 16, Архивын газар 20, Нийслэлийн газрын алба болон Байгаль орны газар тус бүр 2, Аялал жуулчлалын газар 6, тээврийн хэрэгслийн нэгдсэн үйлчилгээний системд 9 үйлчилгээг цахимжуулаад байгаа талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд мэдэгдээд байна.

Мөн нийслэл хотын хэмжээнд энэ онд 363.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээг зохион байгуулж байна. Үүнд орон нутгийн сангийн хөрөнгөөр 16.3 тэрбум төгрөг, Замын сангийн хөрөнгөөр 36.8 тэрбум төгрөг, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 116.2 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгийн 193.8 тэрбум төгрөг тус тус орж байна.

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.