Мөнгөнд хэт улайрсан Д.Чойжамц хамба юм л бол бусад сүм хийдүүд рүүгээ дайрч давшилдаг боллоо

Монголын бурхан шашны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц сүүлийн үед бусад сүм хийдүүд рүү байнга дайрч давшилдаг болсон байна. Тэрбээр “Манай Гандангаас бусад бүх сүм хийд Хятадын Банчин богдоос мөнгө авч байна. Харин бид нар бол сүсэгтэн олныхоо өргөл бишрэлээр яваа” хэмээн Буддын сүм хийдүүдээ ад үзэх болсон юмсанж. Харин үүнийг нь лам нар “Өвгөн хамба мөнгө төгрөгөнд улайран шунаж, ааш зан нь эвдэрсэнээс үүдэлтэй” гэж ярих болжээ.

Уг нь Монголын бурхан шашны төв хэмээх газрыг тэргүүлж яваа хүний хувьд ийм зохисгүй үг яриа гаргах нь бүү хэл харин ч бусад лам нартайгаа байнга холбоотой байж, нуулгүй санал бодлоо хуваалцаж явах ёстой баймаар. Гэтэл тэгэхгүй, юм л бол хэл амаа билүүдэн “Муу сайн юмнууд Хятадаас мөнгө аваад байгаа” хэмээн үнэн эсэх нь эргэлзээтэй зүйл ярих болсон нь хачирхалтай. Энэ нь сэтгэл болон хэлээр үйлдэж байгаа нүгэлд тооцогдмоор. Монголын бурхан шашин дөнгөн данган сэргэж байгаа учраас манай лам нар сүмээ өөд нь татахын тулд гадны ямар нэг байгууллага болон Банчин богдоос мөнгө төгрөгийн тус дэм авч байхыг үгүйсгэх аргагүй. Тэдэнд Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц зөв арга зам яагаад зааж өгч болохгүй гэж.

Монголын лам нар Далай ламд мөргөдөгөөрөө мөргөж, Банчин ламыг ч гэсэн шүтэж, шашин бурхан хөгжүүлэх нэрээр энд тэндээс хөрөнгө мөнгө босгож байгаа нь хөгшин хамбын атаархлыг төрүүлсэн байж мэдэх юм. Эсвэл мань хүн дөнгөж дал гараад зөнөглөн хий хардаж дэмийрдэг болсон уу. Шашин бурхнаа хагалан бутаргасан иш мухаргүй зүйл ярьж яваа хүн улам зөнөвөл сүсэгтэн олноо Шамбалын дайнд уриалан дуудах ч юм бил үү хэн мэдлээ.

Эх сурвалж: “Ноцтой мэдээ” сонин

Холбоотой мэдээлэл
16 Comments
  1. Anonymous says

    Чой хамба тийм юм ярих хүн бишээ

  2. zochin says

    Herev tiim zuil yarisan bol yarih shaardlagatai bolood l yarisan gesen ug.

  3. irgen says

    Банчин богдын мөнгөөр буддын шашин хөгжүүлж байгаа лам хуврагууд төрийн дээр гарснаас ялгаагүй шүү. Багахан давраад байгаарай.

  4. zochin says

    yaxaaraa dandaa choi xamba ruu dairaad bgaa yum be naad xvn chin mash saixan inergitei yum yridag.

  5. Anonymous says

    lalriin shar huvalznuud avahaas uur id shidgui

  6. Монгол хүү says

    Энэ худлаа даа гүтгэлэг байна.

  7. Anonymous says

    Банчин богд бол БНХАУлсын бодлогоор Монгол улсыг шашнаар нь эрхшээлдээ оруулах даалгавартай шар хувалз вм. Мөнгөөр угжиж байгаа нь үнэн.Мөнгө авсан нөхдүүд Далай ламыг ирхэд эсэргүүцээд хэн болохоо таниулсан бөлгөө,

  8. Anonymous says

    Ene hun gandangiin orlogiig Huuchin Zoos bank odoogiin tutiin banknii huviin dansandass hiideg. Tuhain ued oiroltsoogoor 2 orchim terbum tugrug bsan. Odoo nemegdsen biz. Banknii zahiraliig n huugee nemeech geed l shalaad suugaad bdag bsan. Sonin lam shuu.

    1. Anonymous says

      За хө баримттай юм уу.

  9. Irgen says

    Ene hun gandangiin orlogiig Huuchin Zoos bank odoogiin turiin banknii huviin dansandass hiideg. Tuhain ued oiroltsoogoor 2 orchim terbum tugrug bsan. Odoo nemegdsen biz. Banknii zahiraliig n huugee nemeech geed l shalaad suugaad bdag bsan. Sonin lam shuu.

  10. Бакл says

    Өвгөн лам минь насныхаа бөгсөн дээр элдэв хэл үг таталж байхаар чөлөөндөө гарч олон амьтны тусад бясалгаж суувал сайхан сан

  11. Zochin says

    Zvgeer mungu olj bga shunaliin tulam bgaam da

  12. Zochin says

    Zvgeer mungu olj bga shunaliin tulam bgaam da

  13. Anonymous says

    Ганданд ороод ном бичүүлэх нь яг супер-маркет-н кассаа касс.Аманд орсоноо хэлнэ .олигтой ном уншуулья гэвэл нэлээн мөнгө хэлнэ.Уул нь сүжигээрээ өгөөд уншуулах ёстой биз дээ

  14. Коммунист хөгшин талхи нь says

    Шарын шашин болбоос ард түмнийг мунхруулагч дээд зэргээр сэрэл хуял тачаал оргилуулагч хар тамхи садар самуун мөнөөсөө мөн. Эрхэмсэг лам нарыг 1937 онд оросын хатгаасаар самбэйсийн хүрээний сартваахи Чойбалсан бөөнөөр нь шар хаданд аваачиж буудан хороосон. Цагаан морин жилийн хувьсгалаар шарын шашин эргэж сэргэн час улаан коммунистууд гэнэт л том толгой лам нар болж орхимж намируулсан нусгай лам нар архи ууж тахилыхаа ширээн дээр янхан хүүхний хоёр хөлийг гозойлгон цохиж нэг дуулиан дэгдээсэн.Одоо мэдэх мэдэхгүй ламанцарууд амандаа хурал хурдан дуусаасай болзоондоо явах юмсан гэж үглэн суугааг харж байна. Нирваан дүрийг исгэсэн энэ хамбатан мөнгөнд хэт шунан дурлаад их удаж байгаашт. Бусад сүм хийдийг сөнөөн дарж ганцхан гандангаа үлдээж энэ хамбатанд буян үйлдэе.Чой хамбаа та бүү хилэгнэгтүн.Цан хэнгэрэгээ дэлдэж шамбалын дайнд мордогтун

  15. Anonymous says

    ene saixan xvn shte arai ch tiim yum xiixgvi shvv

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.