Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт ирэх мягмар гарагт эхэлнэ

Ирэх долоо хоногт БНАСАУ-д болох дээд хэмжээний уулзалтад БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин оролцоно. Түүнийг дагалдан тус улсын 200 орчим төлөөлөгч Умард Солонгост очих төлөвтэй байгаа ажээ.

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай дээд хэмжээний уулзалт хийх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний Пхеньян хотноо хийх гурав дахь төрийн айлчлал ирэх долоо хоногийн мягмар гарагт эхлэх юм.

“БНСУ-ын эрх баригч болон сөрөг хүчний намын таван төлөөлөгч хийгээд Үндэсний ассамблейн даргыг төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд нэгдэхийг урина” гэж тус улсын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Им Жон Сёк мэдээлсэн байна.

Ерөнхийлөгчийн тамгын газрын ойрын эх сурвалжийн мэдээлснээр, төлөөлөгчдийн дунд бизнесийн салбарт тэргүүлэгчид багтах ажээ.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.