Цалин нэмэх шаардлага ба Эдийн засгийн нөхцөл байдал

Засгийн газар багш нарын цалинг энэ сарын 1-нээс 8-30 хувиар нэмсэн. Гэвч үүнийг хангалтгүй хэмээн үзсэн хэсэг бүлэг багш нарын ажил хаялт энэ сарын 03-наас эхлэн өнөөдрийг хүртэл тодорхойгүй хугацаагаар үргэлжилж байна. Энэ хугацаанд мянга мянган хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдсөөр… Засгийн газар болон багш нарын хоорондын энэхүү эцэс төгсгөлгүй тэмцлийн хохирогч бидний ирээдүй хойч болсон залуус, үр хүүхэд болж байгаа нь эдийн засгийн хямралаас илүүтэй хямралыг нийгэмд авч ирээд байна. Иргэд, эцэг эхчүүд, сурч боловсрох их хүслээр жигүүрлэсэн энхрий бяцхан үрс шийдлийг нэхсээр… Засгийн газарт төрийн албан хаагчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх боломж бололцоо бий юу? Төрийн албан хаагчдын цалинг 50 хувиар нэмснээр иргэдийн амьдрал сайжирч, Монголын эдийн засаг нэг шатаар ахих уу? гэдгийг бид бодитоор харах цаг болжээ. Ингээд ажил хаялт болон эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой баримтуудыг Та бүхэнд хүргэж байна.

  1. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас өгсөн мэдээллээр 177 сургууль, 217 цэцэрлэгийн багш нар хугацаагүй ажил хаяж, ажил хаялтын улмаас 100 мянга гаруй хүүхдийн сурах, хамгаалагдах эрх зөрчигдөж байгаа аж.
  2. Төрийн албанд 183 мянган хүн ажилладаг бол хувийн хэвшилд 1.1 сая хүн ажилладаг байна. Төрийн албанд ажиллагсадтай харьцуулахад энэ нь 6 дахин их тоо юм. Төрийн албан хаагчдын цалинг нэмснээр 1.1 сая хүн хөлд нь чирэгдэж, 3 сая 200 мянган иргэний амьдрах өртөг шууд өснө гэсэн үг.
  3. Инфляци буюу үнийн өсөлт одоогоор 8 хувьтай байгаа бөгөөд төрийн албан хаагчдын цалинг 50 хувиар нэмснээр инфляци улам өсөх магадлалтай. Нэмсэн ч мөнгө цаас болно гэж эдийн засагчид үзэж байгаа аж.
  4. Татвар төлөгчдийн мөнгөнөөс 183 мянган төрийн албан хаагч цалин авдаг. Энэ нь 1.8 их наяд төгрөг бөгөөд Засгийн газар төсвийнхөө 5 төгрөг тутмын 1-ийг цалинд зарцуулдаг байна.
  5. Цалинг 50 хувиар нэмэхийн тулд дахин 1 их наяд төгрөг хэрэгтэй. Үүнийг олгохын тулд Засгийн газар нэг их наяд төгрөгийн өр тавих эсвэл сургууль, цэцэрлэг, эмнэлэг, автозам гээд бүтээн байгуулалтын ажлуудаа ирэх онд хийхгүй болох асуудал тулгарч байгаа аж.
  6. Цалинг инфляцитай уялдуулан нэмдэг зах зээлийн хуультай. Засгийн газар он гарангуут буюу 1 сарын 1-нээс багшийн цалинг 8-14 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан.
  7. Мөн 2018 оны 9 дүгээр сард багш нарт нэг удаагийн урамшуулал 300 мянган төгрөг олгуулах шийдвэрийг гаргажээ.
  8. Түүнчлэн БСШУС яамнаас/2018.01.01/ Багш нарын улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулалыг 60 хувиар тогтоож олгох чиглэлийг Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт өгчээ.

 

 

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …