“Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.6.6-д “гадаадад сурч, ажиллаж хөдөлмөрлөж байсан залуучуудыг дэмжиж, ажлын байраар хангах, хамтран ажиллах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх”, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар 2017 оны 158 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөрийн 3.2.7-д “гадаад болон дотоодод сурч боловсрон, нарийн мэргэжил эзэмшсэн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа зохион байгуулах” зорилтыг хангахаар “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн, яармагийг 2018 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн 13:00-17:00 цагийн хооронд МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгуулна.

Тус хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийг Гадаад харилцааны яам, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ), “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ, “Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл” ТББ, хүний нөөцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Шинэ хөгжлийн түлхүүр” (MSDI) ТББ-ууд хамтран зохион байгуулах юм.

“Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийн үеэр  үндэсний тэргүүлэгч 50 аж ахуй нэгж, байгууллагууд нээлттэй 500 ажлын байр зарлаж, эх орондоо хөдөлмөр эрхлэх, тав тухтай амьдрах боломж ба тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийж, нээлттэй ярилцлага өрнүүлэн, гадаадад төгсөгчид болон хилийн чанадад амьдарч буй иргэд эргэн ирэхэд хөдөлмөр эрхлэх боломж, нөхцөл байдлын талаар харилцан санал солилцож, зөвлөгөө, мэдээлэл өгнө. Мөн энэхүү хөдөлмөрийн үзэсгэлэн яармагт гадаадад суралцаж, ажиллаж амьдарч байгаагүй залуучууд ч оролцох боломжтой юм.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих чиглэлээр гадаад, дотоодын байгууллагуудыг мэдлэг, чадвартай боловсон хүчнээр хангах, гадаадад ажиллаж, амьдарч байсан иргэдийн мэдлэг, туршлагыг эх орондоо нутагшуулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ, “Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл” ТББ-ууд гурван талт санамж бичиг байгуулан цаашид энэ чиглэлээр олон талт үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар боллоо.

 

 

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. ккк says

    залуусаа гадагшаа дүрвэж амьдралаа бодъё муу хуйлгай луйварчид олигтой цалин өгдөг ч биш фалин дээрээ луу унждаг ш дээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.