МУГЖ Б.Сарантуяа “Чам руу над руу урсана” дуугаа 19 жилийн дараа клипжүүллээ

Монгол Улсын гавьяат жүжигчин, Зууны манлай дуучин Б.Сарантуяа 1999 онд Болор хамтлагийн дуучин, ая зохиогч С.Оргилтой хамтран дуулсан “Чам руу над руу урсана” дуугаа 19 жилийн дараа клипжүүлж сонсогч фэнүүддээ бэлэг барилаа.

Дууны клипний хувьд Сараагийн дуулсан хэсгийг АНУ, Санта Барбарад “The Mongolian Family” блог хөтөлдөг Марал Тэмүүжин хоёртой хамтран хийсэн бол З.Оргилын дуулсан хэсгийн зураг авалтыг Улаанбаатарт хийж Dual Zet production эмхэтгэн гаргажээ.

Тус дууны үгийг МУСГЗ Ү.Хүрэлбаатар бичсэн бол аяыг С. Оргил зохиосон юм.

Чам руу над руу урсана” дууны үг 

Санан санан санан байна
Саран нар шиг тодхон байна
Саяхан юм шиг илхэн байна
Зүүдлэн зүүдлэн зүүдлэн байна
Зүйдэлгүй тэнгэр шиг тод байна
Зүйр цэцэн үг шиг илхэн байна
Өдөр нь санан шөнө нь зүүдлэн
Хайрт минь миний эрдэнэ
Өглөө нь золгож үдэш нь залбирсан
Хань минь дэлхий эрдэнэ

Үгүйлэн үгүйлэн байна
Үүдэн хоймор шиг тод байна
Өчигдрийн юм шиг илхэн байна
Ай даа янаг амраг минь
Аялгуут дуу шиг тодхон байна
Алганы хээ шиг илхэн байна
Өдөр нь санан шөнө нь зүүдлэн
Хайрт минь миний эрдэнэ
Өглөө нь золгож үдэш нь залбирсан
Хань минь дэлхий эрдэнэ

Хөвөн хөөрөх хөх өдрүүд
Хайрт минь хайрт минь чам руу урсана
Хөсгийн цуваа шиг жилүүд над руу урсана
Бодлыг минь тээсэн тэнүүн өдрүүд
Босоо цагаан унаганы үүрсээн шиг



 

 

Санал болгох мэдээ

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

 Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын  хорооны хурлын үеэр УИХ-ын гишүүн …