“BIGBANG” хамтлаг “YouTube”-ын шагнал хүртжээ

Өмнөд Солонгосын хөвгүүдийн “BIGBANG” хамтлагийн “YouTube” дэх сувгийн дэмжигчдийн тоо 10 сая давж, “YouTube-ийн Diamond Play Button” шагнал хүртсэн тухай хамтлагийн хэвлэлийн албаны төлөөлөгч даваа гарагт мэдээлэв.


Энэхүү шагнал нь “YouTube”-ийн хамгийн дээд дөрвөн шагналын хоёр дахь нь аж. Даваа гарагийн байдлаар, тус хамтлагийн “YouTube” сувгийн дэмжигчдийн тоо 10.009.000-д хүрсэн байна гэж YG Entertainment мэдээлжээ.

“BIGBANG”  хамтлаг 12 жилийн өмнө анхны гараагаа эхлүүлж байсан цагаас хойш “Fantastic Baby” болон “Bang Bang Bang”   дуунуудыг  300 саяаас олон хүн үзсэн амжилт үзүүлсэн юм.

 

 

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …