Жүжигчин Б. Шинэбаяр СТА боллоо

Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин Б.Шинэбаяр  өнөөдөр Соёл урлагийн ажилтны баярын өдрөөр “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр энгэрээ мялаалгалаа.

Залуу жүжигчин Б.Шинэбаяр найруулагч И.Нямгаваагийн “Хязгааргүй”, Г.Эрдэнэбилэгийн “Аав”, “Аврора” фильмийн ”Учрал”, “Хувьсал” продакшны “Атганд үлдсэн эрдэнэ”, Ж.Сэнгэдоржийн “Цагаан хадаг” “Биг” фильмийн найруулагч З.Батболдын “Хуримын даашинзтай бүсгүй” кинонуудад тоглож олны танил болсон бөгөөд Улсын драмын эрдмийн театрын босгыг даваад дөрвөн жил болжээ.

Тэрбээр энэ хугацаанд тус театрын тайзнаа У.Шекспирийн “Ромео, Жульетта” жүжгийн Ромео, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” жүжигт их зохиолч Д.Нацагдоржийн дүрийг чадварлаг бүтээсэн залуу уран бүтээлч юм.

 

 

 

Холбоотой мэдээлэл
6 Comments
  1. зочин says

    баяр хүргье амжилт хүсье улам хичээгээрэй алдрын оргилд хүрээрэй олон залууст зөв замдаа ороход нь үлгэр дуурайл болоорой

  2. ариунаа says

    amjilt husie.sain jujigchin shuu. hartsnii huwiral uruulnii hudulguun ntr n mash sain. amjilt

  3. Anonymous says

    4 жилийн дараа гавьяат, 8 жилийн дараа ардын жүжигчин болохыг ерөөе.

  4. лам says

    баяр хүргэе ард түмний хайрыг дааж яваарай

  5. Anonymous says

    Баяр хүргэe! Мундаг жүжигчин шүү.Уран бүтээлийн өндрөөс өндөр амжилт хүсье! Тоглосон дүр бүхэн нь үнэхээр хүнд хүрч сэтгэлд хоногшдог шүү !

  6. Emi says

    Аз жаргал сайн сайхныг хүсьe! Мундаг сайн жүжигчин шүү!Уран бүтээлийн өндөр амжилт хүcьe!

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.