Ц.Түвшинжаргал: “Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр”-т Монгол улс нэгдэж байна

Дэлхийн улс орнуудад “Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр”-ийг жил бүрийн есдүгээр сарын 15-нд зохион байгуулдаг. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хог хаягдлын дахин боловсруулах үндэсний холбоо, “ЖиСиАй конгресс” байгууллагууд хамтран НИТХ-ын дэмжлэгтэйгээр энэ сарын 15-ны өдөр “Бид нэгдэж байна” уриан дор “Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр”-ийг Монгол Улсад анх удаагаа зохион байгуулах гэж байна. Энэ талаар өнөөдөр холбогдох албаны хүмүүс мэдээлэл өглөө.

УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Аригуун “Бид өмнөх их цэвэрлэгээнүүдийг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, ААН, байгууллага, иргэдийг уриалж, түлхүү оролцуулж байсан. Энэ удаад хог үүссэн тодорхой цэгүүд дээр ажиллана. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр дүүргүүдийн Засаг дарга нарт өөрсдийн хариуцсан нутаг дэвсгэрийн хүрээнд үүссэн үүсмэл хогийн цэгүүдийг бүрэн цэвэрлэх үүрэг өгч, тушаал гаргасан. Мөн УБЗАА-наас тодорхой санхүүгийн дэмжлэгтэйгээр төвийн зургаан дүүрэг болон Налайх дүүрэгт үүссэн үүсмэл хогийн цэгүүдийг тохижилт үйлчилгээний компаниудаар бүрэн цэвэрлүүлэх үүрэг өгсөн. Хувийн хэвшлийнхэн болон иргэдийг энэхүү цэвэрлэгээний ажилд оролцохыг уриалж байна” гэв.

Эх  дэлхийгээ цэвэрлэх өдөр нь анх 2007 онд Стони улсад үүссэн. Энэ өдөрт Монгол Улс 2018 оноос нэгдэж байна. Иргэд, ААН, хамт олон, найз нөхдөөрөө нэгдэх боломжтой. Манай байгууллагаас Туул голын эрэг дагуу зургаан байршилд цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах гэж байна. Өнөөдрийн байдлаар Монголын ротари клуб, АПУ компани, Монголын барилгын хөгжлийн үндэсний ассоциаци, Стони улсын өргөмжит консул зэрэг байгууллагууд зохион байгуулалтад оролцож, санхүү болон хүн хүчний дэмжлэг үзүүлэн ажиллаж байна  гэж “ЖиСиАй конгресс” салбар байгууллагын дэд ерөнхийлөгч Ц.Түвшинжаргал хэллээ.

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …