Оюутнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулна

Монголын оюутны холбоо болон их, дээд сургуулиудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдаж, энэ есдүгээр сарын оюутны эрүүл мэндийг дэмжих сар болгожээ. Энэхүү аян нь оюутны эрүүл мэндийг дэмжих аян “Оюутан залуусын эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах, эрүүл мэндийн үзлэгт оруулах нөхцөлийг бүрдүүлэх” зорилготой аж.

Оюутан, залуусын дунд өсвөр үе, залуучуудын дунд эрүүл мэндийн тулгамдсан олон асуудлууд байсаар байгааг доорх тооноос харж болох юм.  Тухайлбал, 2016 оны Залуучуудын хөгжлийн индексийн үзүүлэлтээр 183 орноос 71 дүгээрт жагссан байдаг. 2017 онд нийт 17530 үр хөндөлтийн тохиолдол бүртгэгдсэн ба үүнээс 20-иос доош насны охид, эмэгтэйчүүдийн эзлэх хувь 5.3 хувь байна. Мөн нийт БЗДХ-аар өвчлөгсдийн 38.7 хувь нь 15-24 насны залуучууд байна гэсэн тоон үзүүлэлт байна. Тиймээс оюутан, залуусын эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах зорилгоор аяныг эхлүүлжээ.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.