Баян-Өлгий, Увс, Завхан аймгуудад цас оржээ

Цаг уурын урьдчилсан мэдээгээр есдүгээр сарын 5, 6-нд ихэнх нутгаар хөрсөн дээрээ цочир хүйтэрч, зарим газраар цас орно гэсэн мэдээг “Цаг уур, орчны шинжилгээний газар”-аас өгсөн билээ.

Тэгвэл энэ сарын 4-ний өдрөөс  эхлэн баруун аймгуудын сумдаар цас орж эхэлжээ. Тухайлбал,Баян-Өлгий аймагт, шөнөдөө Увс аймгийн зарим сумд, Завхан аймгийн хойд сумдаар цас орлоо. Мөн Завханы Цэцэн-Уул суманд өчигдбр үүрээр цас орсон талаар нутгийн иргэд мэдээлэв. Ийнхүү энэ жилийн анхны цас баруун аймгуудад орлоо.

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …