Боксийн тамирчин Э.Цэндбаатар алтан медалийн төлөө өрсөлдөнө

Азийн Наадмын боксын тэмцээний хагас шигшээ тоглолтууд өнөөдөр үргэлжилж байна.Монгол улсын шигшээ багийн гишүүн, эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд өрсөлдөж буй ОУХМ Э.Цэндбаатар дөнгөж сая Хятадын боксчныг 5:0 харьцаатай буулган авч шигшээ шатанд шалгарлаа.

Э.Цэндбаатар маргааш Улаанбаатарын цагаар 15:45 цагт Узбекистаны тамирчин Шункор Абдурасуловтай алтан медалийн төлөө өрсөлдөх юм.

Эрэгтэйчүүдийн 64 кг-ийн жинд өрсөлдөж байгаа манай тамирчин Б.Чинзориг өнөөдөр орой 20:15 цагаас Тайландын боксчинтой өрсөлдөж ялбал мөн маргааш аваргын алтан медалийн төлөө тоглоно.

 

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …