ВИДЕО: “Эцсийн зогсоол зөвхөн чи”жүжгийн клип

Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатарын найруулга ЭЦСИЙН ЗОГСООЛ ЗӨВХӨН ЧИ инээдмийн жүжиг ирэх сарын 12-17-ны өдрүүдэд Баянхонгор, Өвөрхангай аймгийн үзэгчидтэй учиран золгох гэж байна.

Шекспирийн дайтай үнэлэгддэг Английн инээдмийн жүжгийн алдарт зохиолч Рэй Куни болон Ж.Чэпмэн нарын “Ор хөнжил ба ноёд хатагтай” зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгийн клипийг та бүхэндээ хүргэж байна.

Уг жүжгийн клипны зураг авалтанд ганц ч мантаж хийгдээгүй бөгөөд театрын түүхэн дэх хамгийн анхны гэж хэлж болохуйц өвөрмөц шийдэлтэйгээр бүтээгджээ.

Уг клипийн найруулагчаар УДЭТеатрын хөдөлгөөний найруулагч СТА Г.Ган -Очир ажилласан байна. 2013 онд тайзнаа амилсан уг бүтээл нь нээлтээ хийсэн даруйдаа үзэгчдийн талархлыг ихээр хүртэж байсан бөгөөд УДЭТеатрын театрын шилдэг уран бүтээлүүдийн нэг юм.

 

Санал болгох мэдээ

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

 Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын  хорооны хурлын үеэр УИХ-ын гишүүн …