Монгол, Оросын стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах шаардлагатай байгааг онцлов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд В.В.Самойленког бүрмөсөн нутаг буцах гэж байгаатай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзан Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа.

Ерөнхийлөгч Элчин сайдад дөрвөн жил ажиллахдаа Монгол, Оросын харилцааг хөгжүүлэхэд багагүй хувь нэмэр оруулсанд нь талархаад хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах шаардлагатай байгааг цохон  тэмдэглэв. Мөн хоёр орны харилцааг улам урагшлуулан хөгжүүлэх асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ нэг нэгдмэл байр суурьтай байгааг онцлон хэллээ.
Элчин сайд цэргийн болон хүмүүнлэг, боловсрол, соёлын салбарт хоёр орны харилцаа амжилттай хөгжиж байгааг дурдаад өнгөрсөн хугацаанд дэмжиж ажилласанд нь Ерөнхийлөгчид талархал илэрхийлэв.

Санал болгох мэдээ

ЗГ: Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: – Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх …