Си Жиньпин чанаргүй вакцинтай холбоотой хэргээр шалгагдаж буй төрийн түшмэдийг хатуу шийтгэхийг шаардав

 “Changsheng” компанийн үйлдвэрлэсэн чанаргүй галзуугийн вакцинтай холбоотой хэрэгт шалгагдаж буй төрийн түшмэдийг хатуу шийтгэхийг БНХАУ-ын дарга Си Жиньпин шаардсан байна.  Тэрбээр ХКН-ын ТХ-ны Улс төрийн товчооны байнгын хорооны хуралдаанд оролцож үг хэлэхдээ ийм шаардлага тавьжээ.

Нийгмийн тогтвортой байдал, ард олны ашиг сонирхлын үүднээс болсон явдлын талаарх нөхцөл байдлыг нэн даруй тодруулж, буруутай этгээдүүдийг хатуу шийтгэхийг Ши Жиньпин шаардлаа.

“Чайна Дэйли” сонинд бичсэнийг үзвэл, дээрх хэрэгт холбогдуулан одоогийн байдлаар 40 гаруй төрийн түшмэдийг хариуцлагад татжээ. Тэдний дотор Жилинь мужийн дэд дарга Зин Юйхуэй болон өндөр албан тушаалын 5 хүнийг үүрэгт ажлаас нь огцруулж, мөрдөн шалгаж байгаа аж.

Энэ зун Хятадад чанаргүй үйлдвэрлэсэн галзуугийн вакцинтай холбоотой дуулиан шуугиан дэгдсэн нь олон нийтийн бухимдлыг ихээхэн хүргэсэн юм. Одоогийн байдлаар, үйлдвэрлэгч компанийн удирдлага дахь бүх хүнийг баривчлаад байгаагийн сацуу 200 сая юанийн /30 сая ам.доллар/ бүтээгдэхүүнийг зах зээлээс эргүүлэн татсан нь тус компани цаашид оршин тогтнох эсэхийг эргэлзээтэй болгож байна.

Чанаргүй вакцинаар тариулсан хүүхдүүдэд дахин вакцин хийхийг эмч нарт даалгажээ. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд эм болон хүнсний аюулгүй байдалтай холбоотой хэд хэдэн дуулиан дэгдэж байсан тухай Global Times сонинд бичсэн байна.

 

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …