“The Boston Globe” сонины төв байранд бөмбөг дэлбэлнэ гэж заналхийлжээ

“The Boston Globe” худал мэдээлэл түгээж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсаараа дахин буруушаасны дараахан тус сонины байранд бөмбөг дэлбэлнэ гэж заналхийлжээ. Үүнтэй холбогдуулан тус сонины төв байр хамгаалалтаа чангатгасан байна гэж “Boston 7 News” телевиз мэдээлэв.

“Аюулаас хамгаалах албаны хүмүүс уг хэргийг сүрдүүлгэ гэж үзэж байна. Гэсэн хэдий ч Холбооны мөрдөх товчооныхон мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн” гэж мэдээлэлд дурдлаа.

Д.Трампын Засаг захиргаа хэвлэлийн мэдээллийн байгууллагууд руу байнгын дайрч, давшилж буй үйлдэл болон хэвлэлийн эрх чөлөөний тухай нийтлэл гаргах “The Boston Globe” сонины уриалгад АНУ-ын хэвлэл мэдээллийн 300 гаруй байгууллага нэгдсэн билээ.

Үүнтэй холбогдуулан Д.Трамп өөрийн твиттер хуудсаараа жиргэхдээ, “The Boston Globe” сонины мэдээлэлд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлээд, тус сониныг “The New York Times” худалдаж аваад буцаагаад нэг доллароор зарсан гэж бичжээ.

Үүний зэрэгцээ тэрбээр, тус сонин намайг Ерөнхийлөгч болгохгүй гэж нэг талыг баримталсан нийтлэл гаргаж байсны зэрэгцээ одоо миний байр суурийг ганхуулахын тулд худал мэдээлэл бичиж байна гэж жиргэсэн байна.

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …