Усан санд хүүхэд живснийг таньж илрүүлдэг төхөөрөмж бүтээжээ

Израилийн шинээр байгуулагдсан нэгэн компани хиймэл оюун ухааны технологид үндэслэн усан санд сэлж байгаа хүүхэд живсэн тохиолдолд түүнийг илрүүлдэг төхөөрөмж зохион бүтээсэн тухай тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд пүрэв гарагт мэдээлэв.

“Корал Манта” нэртэй уг төхөөрөмж нь усан санд холбогдож, усанд доторх биетүүдийг 15 секундээс удаан хугацаанд хөдлөхгүй байгаа эсэхийг хянадаг ажээ. Сэлж буй хүүхэд усан доор 15 секундээс удаан хөдөлгөөнгүй байсан тохиолдолд дээрх төхөөрөмжийн дохиолол чанга дугарах ба энэ нь байшин доторх хүмүүст сонсогдохуйц тул осолдсон хүүхдийг яаралтай аврах боломж бүрдүүлэх аж.

Дөрвөн жилийн өмнө Корал Шерри гэдэг 11 настай израиль охин хувийн усан сандаа живсэн хэрэг гарсан ба түүний дурсгалд зориулж уг төхөөрөмжийг “Корал Манта” хэмээн нэрлэсэн ажээ. Энэхүү төхөөрөмж нь 1500 орчим ам.долларын үнэтэй юм байна.

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …