Мадонна өнөөдөр 60 нас хүрч байна

Поп дууны хатан хаан гэгдэх дэлхийн од Мадонна өнөөдөр төрсөн өдрөө тэмдэглэж байна. Тэрбээр 1958 оны наймдугаар сарын 16 төрсөн бөгөөд өнөөдөр 60 нас хүрч байгаа аж. Мадонна анх 1978 онд урлагийн ертөнцөд бүжигчнээр хөл тавьж байсан бөгөөд хожим нь ганцаарчлан дуулж эхэлснээр амжилтын гараагаа эхлүүлжээ. 1982 онд анхны дебут сингл болох “Everybody”  дуугаа хүргэсэн нь хит болсон. Үүнээс хойш “Like a Virgin”, ”La isla Bonita”, “Like a Prayer”, “Vogue”, “Take a Bow” зэрэг дуунуудаа олонд хүргэсэн нь таашаагдаж Мадонна урлагийн ертөнцөд өөрийн байр сууриа олж чадсан чадварлаг дуучнаар тодорсон билээ. АНУ-ын биллбоард дууны жагсаалтад Мадоннагын гаргасан дуу болгон нь хит болж хэдэн долоо хоногоор 1-р байранд бичигдэж мөн олон шинэ рекорд тогтоож байсан түүхтэй. 2000 онд Мадонна гиннесийн номд бүх цаг үеийн хамгийн амжилттай топ соло-дуучнаар бүртгэгдэж байжээ.

 

 

 

Санал болгох мэдээ

Энхийг сахиулагчид Сар шинийн баяраа тэмдэглэлээ

   БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын …