Дэлхийд өрсөлдөх Сонгинохайрханчууд” олимпиадыг тэргүүлсэн сурагчид Сингапурыг зорилоо 

 Улсын Их Хурлын гишүүн Д.Сумъяабазарын санаачилга, дэмжлэгээр “Дэлхийд өрсөлдөх Сонгинохайрханчууд” англи хэлний олимпиадыг Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын долоон сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд өнгөрсөн тавдугаар сард зохион явуулсан билээ. Энэхүү олимпиадыг эрхэм гишүүн уламжлал болгон гуравдахь жилдээ зохион байгуулсан юм. Монголын ирээдүй болсон залуусыг өндөр мэдлэг боловсролтой болгохыг зорьсон тус олимпиадын эхний гурван байрт шалгарсан 76-р сургуулийн сурагч М.Сүхбат, 104-р сургуулийн сурагч Ц.Цэвээнравдан, 105-р сургуулийн сурагч Б.Сарнай нар өнөөдөр Д.Сумъяабазар гишүүний 100 хувийн тэтгэлгээр суралцахаар Сингапур улсыг зорилоо.

Тэд Сингапур улсад суралцах хугацаандаа хэлний түвшингээ ахиулахын зэрэгцээ тухайн орны соёл, ёс заншилтай давхар танилцаж, олон орны найз нөхөдтэй болох өргөн боломж нээгдэж буй юм.

“Дэлхийд өрсөлдөх Сонгинохайрханчууд” англи хэлний олимпиадад энэ жил 67, 74, 76, 104, 105, 121, 124-р сургуулийн 12 дугаар ангийн 700 орчим сурагчид оролцсон байна. Хоёр шаттай зохион байгуулсан тус олимпиадад оролцож, бусдыгаа тэргүүлсэн 21 сурагчийг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар шагнаж урамшуулсан.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.