УИХ-ын дарга М.Энхболд энэ сарын 20-нд ард түмнээсээ уучлалт гуйна

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 8-ны өдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал зарлаж УИХ-ын дарга М.Энхболдод хугацаатай шаардлагыг өгсөн.

Тодруулбал, энэ сарын 20-ны дотор 60 тэрбумын ярианд оролцсон гэдэг асуудлаар ард түмнээс уучлалт гуйх, өөрийн санаачлагаар 60 тэрбумын хэргийг сэргээлгэх, ээлжит бус чуулганыг нэн даруй зарлан хуралдуулах гэсэн гурван шаардлагыг тавьсан юм. Л.Оюун-Эрдэнийн шаардлагын хугацаа ирэх долоо хоногийн даваа гаригт дуусна.

Тэгвэл УИХ-ын дарга М.Энхболд намынхаа удирдлагуудтай уулзаж ярилцаад Л.Оюун-Эрдэнийн дээрх шаардлагыг хүлээн авч, заримыг нь биелүүлэхээр болсон байна.

Ингэхдээ намынхандаа энэ сарын 20-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан ард түмнээс уучлалт гуйна гэжээ.  Харин ээлжит бус чуулганы тухайд УИХ-ын даргын зөвлөлийг дахин хуралдуулж байж шийдвэр гаргахаар тохирсон байна.

zuv.mn

 

 

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.20) Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан Нийслэл Улаанбаатар …