Турк улс АНУ-ын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварын хэмжээг нэмэгдүүлжээ

Туркийн эрх баригчид АНУ-аас импортолж буй тамхи, архи, автомашин зэрэг хэд хэдэн бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварын хэмжээг нэмэгдүүлжээ. Энэ тухай ерөнхийлөгчийн захирамжид дурдсаныг засгийн газрын “T.C. Resmi Gazete”  сонин нийтэлжээ.
Туркийн Ерөнхийлөгч Эрдоган Тайипын гарын үсэг зурсан уг захирамж бичигт АНУ-аас орж ирж буй 20 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварын хэмжээг нэмэгдүүлэх аж. Тухайлбал, согтууруулах ундаанд 140, суудлын автомашинд 120, тамхинд 60, гоо сайхны бүтээгдэхүүн 60, цагаан будаанд ногдуулах татварыг 50 хувиар тус бүр нэмэгдүүлжээ.“АНУ-ын засаг захиргаа Туркийн эдийн засагт зориуд халдаж байгаагийн хариуд харилцан уялдаатай байх зарчмын хүрээнд тус улсын хэд хэдэн бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварын хэмжээг нэмэгдүүллээ” гэж Туркийн дэд ерөнхийлөгч Фуат Октай “Твиттер” хуудастаа тэмдэглэжээ.

Импортын ган болон хөнгөн цагаанд ногдуулах гаалийн татварын хэмжээг Туркийн хувьд хоёр дахин нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн тухайгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 10-нд  мэдэгдсэн юм. Үүний зэрэгцээ тэрбээр хоёр улсын харилцаа тийм ч сайн биш байгааг дурдсан юм.

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …