“Эко алтан заамар” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах санал хүргүүлжээ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны холбогдох мэргэжилтнүүд Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Эко алтан заамар” ХХК-д шалгалт хийж, холбогдох хууль зөрчсөн тухай дүгнэлт гаргажээ.

Энэхүү дүгнэлтийг үндэслэж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат “Эко алтан заамар” компанийн тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах саналыг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлэх үүргийг өнгөрсөн сарын 16-нд холбогдох албан тушаалтнууддаа өгчээ.

Н.Цэрэнбат сайдын үүрэг болгосны дагуу БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл Ашигт малтмал, газрын тосны газар болон Төв аймгийн Заамар сумын Засаг дарга нарт дээрх саналыг уламжилсан байна.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.