Гэдсээрээ турахыг хүссэн хүмүүст хэрэглэх хүнс

Та нарийхан бэлхүүстэй болж гэдэснийхээ тарган ѳѳхнѳѳс салмаар байна уу? Тэгвэл та доорхи хооллолтын зөвлөмжийг амьдралдаа хэрэгжүүлж үзээрэй!

1. Алмонд Самар

Протейн, файбар болон витамин E-ээр дүүрэн байдаг ба цусны сахарын хэмжээг хэвийн болгодог. Ингэснээрээ хүн бага ѳлсдѳг бѳгѳѳд турахад хэрэгтэй.

Ѳдѳрт 23ш Алмонд  самар идвэл сайн ба таньд eрдѳѳ 160 Калори ѳгдѳг байна.

2. Ѳндѳг

Ѳндѳг мѳн л их хэмжээний протейн болон амин хүчлээр дүүрэн бѳгѳѳд таныг гэнэтийн ѳлсѳлтѳѳс сэргийлж дүүрэн цатгалан мэдрэмжтэй байлгаж чаддаг. Ингэснээрээ та тэр ѳдѳртѳѳ чихэрлэг торт гэх мэт таргалуулах хүнснээс хол байж чадна.

Ѳглѳѳ бүр 1ш ѳндѳг идэх.

3. Алим

Дунд зэргийн хэмжээний алим нь дотроо 5гр файбартай, мѳн 85% нь уснаас бүрддэг байна. Тийм ч учраас алим нь хүний дотоод биe цэвэрлэхэд нэн тустай. Мѳн алим идсэнээрээ та гэдэс дүүрсэн мэт мэдрэмж авч бага хэмжээгээр иддэг болно.

Ѳдѳрт 2ш буюу түүнээс дээш.

4. Жимс

Та байнга ѳдѳр тутмынхаа хоолонд заавал тодорхой хэмжээний жимс оруулаарай. Гүзээлзгэнэ, мандарин, манго, пийрс гэх мэт. Хааяа хааяа амттай юм идэх хүсэл тѳрвѳл та жимсээрээ орлуулж ѳгвѳл маш сайн.

5. Тараг

Тараг нь их хэмжээний  бактeр агуулж гэдэсний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө. Мѳн та тарагнаас кальци авдаг ба энэ нь мѳн таньд эрч хүч ѳгнѳ. Та тарагаа сонгохдоо хольцгүй дан мѳн чихэр багатай тараг сонгоорой, ингэснээрээ тарганд биед ашигтай  бактeр их хэмжээгээр агуулдаг.

Ѳдѳрт 2-3 аяга тараг уугаарай.

6. Ногоотой шѳл

Судалгаагаар ѳдѳрт 2 удаа ногоотой шѳл иддэг хүмүүс хуурай  хоол иддэг хүмүүсээс илүү жин хасаж чадсан байдаг.

Ѳдѳрт ядаж 1 удаа ногоотой шѳл идээрэй.

7. Салмон загас

Салмон загас Омeга 3-aaр дүүрэн байдаг ба энэ таны өөхөн эсүүдийг устгахад тустай. Мѳн цусан дахь инсулины хэмжээг тогтворжуулж чаддаг байна. Таны цусан дахь инсулин тогтвортой байваас таны биe дэх сахарын хэмжээ тогтвортой байж танд бага ѳлсѳлтийн мэдрэмж тѳрж бага хэмжээгээр иддэг болно.Oмeга 3 мѳн зүрх, судсанд сайн нөлөө үзүүлнэ.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …