Улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 264 болжээ

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм эдийн засгийн долдугаар сарын нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийв. Мэдээллийг Үндэсний тооцоо судалгаа шинжилгээний газрын ахлах шинжээч С.Норов танилцууллаа.

 Өнгөрсөн долдугаар сард танилцуулсан дүнгээр бол өмнөх оны мөн үетэй харьцуулахад ажилгүйдэл 3,2 хувиар буурсан гэж байсан бол энэ удаад 2,1 хувиар буурчээ.

Тэгвэл энэ удаагийн судалгаагаар мөн адил өрхийн орлого 56 мянган төгрөгөөр өссөн гэж гарчээ.

Өрхүүдийн мөнгөн орлого, зарлагыг 2018 оны хоёрдугаар улиралын байдлаар  тоймлон хүргэхэд:

  • 300 мянган төгрөгөөс доош орлоготой 82,8 мянган өрх
  • 300-500 мянган төгрөгийн орлоготой 132,9 мянган өрх
  • 500-900 мянган төгрөгийн  орлоготой 255,7 мянган өрх
  • 2,1 сая төгрөгөөс дээш орлоготой 73 мянган өрх байна.

 Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 0,5 хувиар өссөн байна. Үнэ ханш буурахгүй байгаа шалтгаан нь төмс хүнсний ногоо,  сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгний үнээс хамаарч байгаа аж.

Харин халдварт өвчнөөр өвчлөгчид 2018 оны долдугаар сард 24928 болж, өмнөх оны мөн үеэс 12,8 хувиар буурчээ. Харин цусан суулгаар өвчлөгчид 1471 буюу 88,9 хувиар өссөн байна. Мөн гонококкт халдвараар өвчлөгч 366-аар, трихомониазаар өвчлөгч 128-аар, тэмбүүгээр өвчлөгч 174-өөр, мөөгөнцрөөр өвчлөгч 22-оор өссөн байна. Улаанбаатар хотод 2018 оны долдугаар сард ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдол 264 болсон байна.

 

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …