Мулан киноны фото зургийг танилцууллаа

“Уолт Дисней” кино компани “Мулан”нэртэй бүрэн хэмжээний киног бүтээж байгаа билээ. Өнгөрсөн оны 11-р сард  киноны гол дүрийн эмэгтэй болох Муланы дүрд Хятадын жүжигчин  Лю Ифэй сонгогдсон.Лью Ифей  Хятадын  алдартай жүжигчдийн нэг бөгөөд өөгүй цэвэр царай, даруу төлөв зангаараа “шидэт дагина” гэгдэх болжээ. Тэрбээр “Хориотой хаант улс”, “Шоовдорлогдсон хүн”, “Бэлэвсэн эхнэр” зэрэг англи хэл дээрх хэд хэдэн кинонд дүр бүтээсэн байна.

“Мулан” киноны багийнхан жилийн туршид 1000 гаруй эмэгтэйг сонгон шалгаруулалтад хамруулж, улмаар тулааны урлагийн чадвар, англи хэлний мэдлэг гээд бүх талаас нь сайтар шалгасны эцэст гол дүрээ сонгосон юм.

Тэгвэл  өчигдөр Дисней компани Муланы дүр хувиргалтын анхны албан ёсны гэрэл зургийг нийтэд танилцуулжээ.

Тус кинонд Лью Ифейгээс гадна  Жет Ли-Цинь Ши Хуанди хааны дүрд,  Гон Ли-хүчирхэг увдист эмийн дүрийг бүтээхээр болсон юм.

“Мулан” бүрэн хэмжээний уран сайхны киног 2020 оны гуравдугаар сарын 27-нд нээхээр төлөвлөжээ.

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …