Фото: Чойбалсан хот гэрэлт гудамжтай боллоо

Дорнод аймгийн төв Чойбалсан хот шөнийн гэрэлт гудамжтай боллоо. Тодруулбал, энэ намар тус хотын түүхт 80 жилийн ой тохиох аж. Энэ хүрээнд хийж байгаа томоохон ажлын нэг нь хотын гэрэлтүүлэг юм. Уг гэрэлт гудамжийг тус аймгийн Найрамдал паркаас Хэрлэн голын эрэг хүртэл байгуулж, өвөрмөц, содон гэрлээр чимжээ.  Чойбалсан хотын хойд болон урд төв зам дагуух албан байгууллага, орон сууцны барилгуудад гэрэлтүүлэг хийж байгаа нь ч иргэдийн талархлыг хүлээж байна.

Энэ жил тус хот 200 сая төгрөгийн гэрэлтүүлэг хийхээр төлөвлөж, энэ ажил дуусах шатандаа яваа бөгөөд гэрэлт гудамжийг байгуулахад 40 сая төгрөг зарцуулжээ. Мөн Хэрлэн сумын захирагчийн албанаас түүхт ойгоо угтан хийж буй бүтээн байгуулалтуудыг эвдэж сүйтгэхгүй, соёлтой байхыг иргэддээ уриаллаа.

 

Санал болгох мэдээ

Энхийг сахиулагчид Сар шинийн баяраа тэмдэглэлээ

   БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын …