Живж амиа алдах тохиолдлын 90 хувь нь архидан согтуурсанаас үүддэг

Сүүлийн өдрүүдэд нийт нутгаар усархаг бороо их хэмжээгээр орж удаа дараа үер усны гамшиг тохиолдож байгаа. Судалгаагаар усанд живж, амиа алдсан тохиолдолын 90 хувь нь архидан согтуурсанаас үүдэлтэй гэдгийг тогтоожээ. Тиймээс ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсээс иргэд, олон нийтэд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

  1. Хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулж, гол, нуурын орчимд тоглуулахгүй байх;
  2. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол, усанд орохгүй байх;
  3. Баталгаагүй зам, гүүрээр зорчихгүй байх;
  4. Голын гуу жалга, үерийн ус бууж болзошгүй орчимд гэр, майхан зэргийг барихгүй байх;
  5. Хүүхдийг ганцааранг нь малд удаан хугацаанд явуулахгүй байх;
  6. Орон нутгийн замууд үерийн улмаас эвдрэл гэмтэл ихсэж байгааг анхаарч хөдөлгөөний хурдыг тохируулж зорчихыг сэрэмжлүүлж байна.

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …