“Яги” далайн шуурга хөрсний гулгалт үүсгэжээ

Хятадын Жезянь мужийн өмнөд нутгийн Веньлин тойрогт ням гарагийн орой орон нутгийн цагаар 23:35 цагт “Яги” далайн шуурга дэгдсэний улмаас хөрсний гулгалт үүссэн гэж тус мужийн үерийн гамшигтай тэмцэх газраас мэдээлэв.
Уг далайн шуурга нь энэ онд Хятадад дэгдэж буй 14 дэх далайн шуурга юм байна. Ням гарагийн үд гэхэд тус мужийн Тайжоу, Жоушан болон Веньжоу зэрэг 10 хотын 204949 хүнийг нүүлгэн шилжүүлж, загасчдын 20949 завь болон 4526 хөлөг онгоцыг боомт юм уу аюулгүй газарт эргүүлэн авчирсан байна.

Далайн шуурганы улмаас ням болон даваа гарагт мужийн ихэнхи нутгаар хүчтэй салхи дэгдэж, аадар бороо орох төлөвтэй байна. Уг шуурга нь баруун хойд зүгийг чиглэн урагшлах ба хүч нь аажмаар сулрах аж.

Хятадын үндэсний цаг уурын хүрээлэнгээс “Яги” далайн шуургатай холбоотойгоор түгшүүрийн цэнхэр түвшин зарлаад байгаа юм байна.

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …