Шанхайн олон улсын балетын VI уралдаанд МУГЖ О.Анужин хүрэл медаль хүртэв

Шанхайн олон улсын балетын VI уралдаан энэ сарын 03-11-нд болж шилдгүүдээ тодрууллаа.“Dance To The Rhytm Of Shanghai” буюу “Шанхайн ритмээр бүжиглэе” уриатай тус тэмцээнд дэлхийн 16 орны 73 шилдэг балетчин өрсөлдсөнөөс УДБЭТ-ын балетын гоцлооч МУГЖ О.Анужин  хүрэл медаль хүртэв.

О.Анужин өмнө нь Д.Дашлхагва багшаар удирдуулан БНСУ-д зохиогдсон олон улсын балетийн тэмцээнд алтан медаль хүртэж байсан юм.
Шанхайн олон улсын VI уралдаан нь 12 жилийн өмнөөс зохиогдож эхэлсэн, 50 мянган ам.долларын шагналын сантай юм.

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …