“The Voice Of Mongolia” шоуны шилдэг оролцогч Ш.Мөнхбаярын найз охин хэн бэ?

“The Voice Of Mongolia” шоуны шилдэг оролцогч Ш.Мөнхбаяр 2016 оны 11-р сараас эхэлж  найз охин Б.Ану-Үжинтэйгээ үерхэж эхэлсэн байна. Б.Ану-Үжингийн хувьд Испани улсын Барселон хотын Театр урлагийн сургуульд жүжигчний мэргэжлээр суралцдаг гэнэ.

Б.Ану-Үжин өнгөрсөн онд “Жаалхүү фильм”, “Түвшин энтертайнмэнт”, “Сэлэнгэ бугант” ХХК-ийн хамтын бүтээл “Хамгийн хөөрхөн охин” киноны гол дүрд тоглож хүмүүст танигдсан.

Ш.Мөнхбаяр одоогоор СУИС-ын Радио телевиз, медиа урлагийн сургуулийн хоёрдугаар дамжааны оюутан бөгөөд сэтгүүлч мэргэжлээр суралцдаг. “Хамгийн хөөрхөн охин” кино хосын хувьд хэн хэнийх нь анхны уран бүтээл юм.Ш.Мөнхбаяр “Хамгийн хөөрхөн охин” киноны “Чамайгаа зүүдлэхгүй юм бол” дууны аяыг зохиож, өөрөө дуулсан бөгөөд уг дуугаа Б.Ану-Үжинд зориулан бичсэн гэнэ.

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …