Ерөнхий сайд У. Хүрэлсүх МУГЖ И. Одончимэгт баяр хүргэлээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын Чиндао хотод болсон (Shanghai Cooperation Organization) Film фестивальд амжилттай оролцсон хошин урлагийн “Х түц” продакшны уран бүтээлчдийг хүлээн авч уулзаж, баяр хүргэжээ.

Өнгөрсөн зургадугаар сард  БНХАУ-ын Чиндао хотод зохион байгуулагдсан олон улсын анхдугаар кино наадамд “Х ТҮЦ” продакшны уран бүтээлчид амжилттай оролцож “Солиот эх” киног Хятадын зах зээлд гарах санамж бичигт гарын үсэг зурсан байдаг.

МУГЖ И.Одончимэг хамгийн сүүлд “Солиот эх” уран сайхны киноны гол дүрд тоглож, БНХАУ-ын Чиндао хотод болсон Шанхайн хамтын ажиллагааны хүрээнд зохиогдсон SCO (Shanghai Cooperation Organization) Film фестивальд оролцож, “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагнал хүртсэн билээ.

Тус наадамд 12 орны 55 бүтээл зургаан номинацад нэр дэвшиж өрсөлдсөн билээ. (Shanghai Cooperation Organization) Film Festival-д Монгол Улсаас “Цагаан хадаг”, “Солиот эх”, “Ээж”, “Чингисийн хүүхдүүд” гэсэн дөрвөн киногоор манай Улсын уран бүтээлчид оролцсон юм.

 

 

 

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …