Стивен Сигалыг бэлгийн дарамт учруулсан хэргээр шалгаж эхэлжээ

АНУ-ын Лос Анжелес хотын прокурорын газраас Стивен Сигалтай холбоотой хэргийг шилжүүлэн өгсөн, бид хэргийг шалгаж байна” гэж прокурорын газраас мэдэгдсэн байна.

Стивен Сигалаас гадна жүжигчин Энтони Андерсон, Холливүүдийн продюсер Харви Уэйнштейн нарыг бэлгийн дарамт учруулсан хэргээр шинэ хавтаст хэрэг нээж шалгаж эхэлсэн гэж мэдэгдлээ.Стивен Сигалын зүгээс тус хэрэгтэй холбоотой ямар нэгэн хариу тайлбар өгөөгүй гэжээ. Сигалыг 10 гаруй эмэгтэйд бэлгийн дарамт учруулсан гэж буруутгасан байна.

Харин Харви Уэйнштэйнийг 70 гаруй эмэгтэйд бэлгийн дарамт учруулсан гэж мэдүүлэг өгсөн. Хүчирхийллийн гурван хэрэгт холбогдоод байгаа юм. Одоо хэрэг мөрдөн байцаалтын шатанд явагдаж байгаа аж.

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.