Ричард Гир 68 насандаа аав болно

Холливудын жүжигчин, өдгөө 68 настай Ричард Гирийн гэргий 35 настай жүжигчин Алехандра Сильва бие давхар болсон талаар Испанийн ABC портал мэдээлжээ. Хосууд өнгөрсөн дөрөвдүгээр сард албан ёсоор гэрлэсэн юм.

Ричард Гир, Алехандра Сильва нар 2014 онд Италид уулзаж дотноссон. Тэр үед Ричард Гир гэрлэлтээ цуцлуулах өргөдлөө өгчихөөд Европоор амарч байсан аж. Алехандра бүр эртнээс л Гирийг мэддэг байж. Учир нь Ричард Гир ирээдүйн найз бүсгүйнхээ аав, хөлбөмбөгийн “Реал Мадрид” клубын дэд ерөнхийлөгч байсан Игнасио Сильватай  эртний танилууд байжээ.

Ричард Гир, Алехандра нар Испанийн Hola сэтгүүлд ярилцлага өгч, хуримын зургаа татуулсан байна. Тэрбээр “Би энэ дэлхийн хамгийн жаргалтай хүн. Миний эхнэр Алехандра ухаалаг, сайхан, хөгжилтэй бүсгүй” гэж ярьсан бол залуу бүсгүй нөхөртөө маш их хайртайгаа хэлж, Ричардыг их романтик хүн гэж тодорхойлжээ.

 

 

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …